1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, түүнд хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль нь 2010-04-23-нд батлагдсан, 45 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2010-04-23
- Мөрдөж эхэлсэн
- 2011-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-05
- Албан ёсны нэр
- ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ
Агуулга
45 зүйлНЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгийн багц
6 зүйл- 4 дүгээр зүйлХөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, түүний төрөл
- 5 дугаар зүйлХөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч
- 6 дугаар зүйлХөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох
- 7 дугаар зүйлХөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах
- 8 дугаар зүйлХөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх
- 9 дүгээр зүйлХөрөнгийн багц, түүнд тавих шаардлага
Гуравдугаар бүлэг Баталгаат үнэт цаас
14 зүйл- 10 дугаар зүйлБаталгаат үнэт цаас
- 11 дүгээр зүйлБаталгаат үнэт цаас гаргагч
- 12 дугаар зүйлТусгай зориулалтын компани байгуулах
- 13 дугаар зүйлТусгай зориулалтын компанид хөрөнгө шилжүүлэх
- 14 дүгээр зүйлБаталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг бүртгүүлэх
- 15 дугаар зүйлБаталгаат үнэт цаасны хөрөнгийн багцад өөрчлөлт оруулах
- 16 дугаар зүйлХөрөнгийг хөрөнгө оруулагчид барьцаалуулах
- 17 дугаар зүйлБаталгаат үнэт цаасны харилцаанд оролцогч
- 18 дугаар зүйлАнхны үүрэг гүйцэтгүүлэгч
- 19 дүгээр зүйлҮйлчилгээ үзүүлэгч
- 20 дугаар зүйлХөрөнгө итгэмжлэн удирдагч
- 21 дүгээр зүйлЭрх хүлээн авагч
- 22 дугаар зүйлТусгай зориулалтын компанийг татан буулгах
- 23 дугаар зүйлТатан буугдсан тусгай зориулалтын компанийн хөрөнгийг хуваарилах
Дөрөвдүгээр бүлэг барьцаат үнэт цаас
14 зүйл- 24 дүгээр зүйлБарьцаат үнэт цаас
- 25 дугаар зүйлБарьцаат үнэт цаасанд тавих шаардлага
- 26 дугаар зүйлБарьцаат үнэт цаас гаргагч
- 27 дугаар зүйлОрон сууцны санхүүжилтийн компани
- 28 дугаар зүйлБарьцаат үнэт цаасны хөрөнгийн багц
- 29 дүгээр зүйлҮндсэн хөрөнгө
- 30 дугаар зүйлНэмэлт хөрөнгө
- 31 дүгээр зүйлБарьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх
- 32 дугаар зүйлБарьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад тавих шаардлага
- 33 дугаар зүйлБарьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэл
- 34 дүгээр зүйлБарьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад өөрчлөлт оруулах
- 35 дугаар зүйлБарьцаат үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгаарлах, барьцаалах
- 36 дугаар зүйлБарьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч
- 37 дугаар зүйлОнцгой нөхцөл байдал үүсэх
Тавдугаар бүлэг хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах
5 зүйлЗургадугаар бүлэг бусад зүйл
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомж
2.1.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагчийг татан буулгахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэхүү хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хөрөнгө" гэж зээл, түрээс болон санхүүгийн түрээсийн гэрээ, өрийн бичгээс үүсэх шаардах эрх, зээлийн карт олгогчийн авлага зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслийг;
3.1.2."үүрэг гүйцэтгэгч" гэж гэрээнд заасны дагуу хөрөнгөтэй холбоотой мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн этгээдийг;
3.1.3."хөрөнгө оруулагч" гэж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас өмчлөгч, түүний өв, эсхүл эрх залгамжлагчийг;
3.1.4."хугацаа хэтэрсэн хөрөнгө" гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон журамд заасны дагуу "хугацаа хэтэрсэн" болон "чанаргүй" ангилалд орсон хөрөнгийг;
3.1.5."худалдагч" гэж анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс хөрөнгө шилжүүлэн авч, тусгай зориулалтын компанид худалдаж байгаа анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс бусад иргэн, хуулийн этгээдийг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.