Jury

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-11-17
Мөрдөж эхэлсэн
2005-11-17
Эх сурвалжаас татсан
2026-11-02

3.1.Энэ хуульд заасан санхүүгийн үйлчилгээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:

3.1.1.банк бус санхүүгийн байгууллагын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа;

3.1.2.үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа; /Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.3.даатгагчийн Даатгалын тухай хуульд заасан үйл ажиллагаа;

3.1.4.даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгчийн Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;

3.1.5.хоршооны Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа; /Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.7.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.8.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.9.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа;

/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.10.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа;

/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.11.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан үйл ажиллагаа.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.12.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.13.хуульд заасан санхүүгийн бусад үйл ажиллагаа.
/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.14.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.2.Банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг банкны тухай хууль тогтоомжоор зохицуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.