Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль нь 2022-12-23-нд батлагдсан, 26 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-06-30
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ

Агуулга

26 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Биржийн үйл ажиллагааг төрөөс зохицуулах

2 зүйл
  1. 16 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
  2. 17 дугаар зүйлСанхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрх

Зургадугаар бүлэг Биржийн үйл ажиллагаанд тавих хяналт

1 зүйл
  1. 22 дугаар зүйлБиржийн үйл ажиллагаанд тавих хяналт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль тогтоомж

2.1.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зохион байгуулж, арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.