Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль нь 2026-07-02-нд батлагдсан, 51 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-02
Мөрдөж эхэлсэн
2027-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-09
Албан ёсны нэр
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ

Агуулга

51 зүйл

Тавдугаар бүлэг Компанийн удирдлага, зохион байгуулалт

15 зүйл
  1. 22 дугаар зүйлХувьцаа эзэмшигчдийн хурал
  2. 23 дугаар зүйлТөлөөлөн удирдах зөвлөл
  3. 24 дүгээр зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлага
  4. 25 дугаар зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт
  5. 26 дугаар зүйлОрон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт
  6. 27 дугаар зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн сонгон шалгаруулалтад оролцогчоос шаардах мэдээлэл
  7. 28 дугаар зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох
  8. 29 дүгээр зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэг, хариуцлага
  9. 30 дугаар зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, урамшуулал
  10. 31 дүгээр зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх
  11. 32 дугаар зүйлГүйцэтгэх удирдлага, түүнд нэр дэвшигчид тавих шаардлага
  12. 33 дугаар зүйлГүйцэтгэх удирдлагыг томилох
  13. 34 дүгээр зүйлГүйцэтгэх удирдлагын үүрэг
  14. 35 дугаар зүйлГүйцэтгэх удирдлагын цалин хөлс, урамшуулал
  15. 36 дугаар зүйлГүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлага, зохион байгуулалт, засаглалыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын хууль тогтоомж

2.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль^[1], Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль^[2], Иргэний хууль^[3], Компанийн тухай хууль^[4], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.

3.2.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн өмчтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

3.3.Тухайлсан хуулиар зохицуулагдах төрийн өмчит компанийн үйл ажиллагааг тухайн хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 3.1, 3.2-т заасны дагуу зохицуулна.

3.4.Хот, тосгоны өмчит компанийн үйл ажиллагаанд энэ хуульд заасан орон нутгийн өмчит компанийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.