48.1.Төрийн болон орон нутгийн өмчит компани Шилэн дансны тухай хуулийн^[12] 6.1, 6.4, 6.8 дахь хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн^[13] 8 дугаар зүйлд заасан мэдээлэл болон дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд, мөн тэдгээрт өөрчлөлт оруулсан тухай бүрд өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ:
48.1.1.компанийн төсөв, бизнес төлөвлөгөө;
48.1.2.компанийн зарласан болон гаргасан, эргүүлэн худалдан авсан хувьцааны тоо, төрөл, нэрлэсэн үнэ, өөрийн хөрөнгийн хэмжээ, биет, биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл;
48.1.3.компанийн сүүлийн таван жилд хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан;
48.1.4.компанийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны төлөвлөгөө;
48.1.5.компанийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл;
48.1.6.компанийн гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт, гэрээ, түүний гүйцэтгэлийг дүгнэсэн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын гэрээг сунгах эсэх тухай гаргасан шийдвэр;
48.1.7.компанитай холбогдуулан гаргасан нэхэмжлэл, хэрэг маргаан, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хуульч, өмгөөлөгч, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл;
48.1.8.компанийн дүрэм, компанийн үйл ажиллагааны болон засаглалын дотоод журам;
48.1.9.тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын мэдээлэл, хэрэгжилтийн явц болон хэрэгжүүлж дууссан төсөл, арга хэмжээний талаарх мэдээлэл;
48.1.10.бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын болон нийлүүлэгч этгээдийн талаарх мэдээлэл, гэрээний хугацаа, үнийн дүн, сонгон шалгаруулалтын аргачлал, хэрэгжилтийн явц;
48.1.11.Төрийн болон албаны нууцын тухай хууль^[14], Байгууллагын нууцын тухай хуульд^[15] заасан нууц болон холбогдох бусад хуульд заасан хаалттай, хязгаарлалттай мэдээлэл агуулаагүй төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр;
48.1.12.байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт;
48.1.13.тухайн санхүүгийн жилд төлсөн албан татвар, төлбөр, хураамж;
48.1.14.төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан дэмжлэг, татаас, хандив, тусламж.
48.2.Энэ хуулийн 48.1-д заасан мэдээлэлд хяналт шалгалт хийх зорилгоор холбогдох баримт бичгийг хуулбарлахыг зөвшөөрнө.
БУСАД ЗҮЙЛ