Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 20 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-02
Мөрдөж эхэлсэн
2027-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-09

20.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн талаар төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1.төрийн болон орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хувьцааг худалдах, шилжүүлэх, төрийн, эсхүл орон нутгийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар Засгийн газар, эсхүл иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлэх;

20.1.2.төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх;

20.1.3.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх талаар саналын эрхийг хэрэгжүүлэх;

20.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд дүрэм болон гэрээнд заасан хариуцлага хүлээлгэх, компанид хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөхийг шаардах, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;

20.1.5.төрийн болон орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд компанийн дүрэм болон гэрээнд заасан хариуцлага хүлээлгэх саналаа төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэх;

20.1.6.төрийн болон орон нутгийн өмчийн компанийн бизнес төлөвлөгөө болон төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэх;

20.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.