Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, түүний албан тушаалтны эрх хэмжээ, төрийн өмчийн талаархи бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь 1996-05-27-нд батлагдсан, 90 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 30 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1996-05-27
- Мөрдөж эхэлсэн
- 1996-10-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-24
- Албан ёсны нэр
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ
Агуулга
90 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
2 зүйлХоёрдугаар бүлэг Төрийн өмчийн зүйлс
5 зүйлГуравдугаар бүлэг Төрийн өмчийн удирдлага
6 зүйл- 8 дугаар зүйлТөрийн өмчийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрх
- 9 дүгээр зүйлТөрийн өмчийн талаархи Засгийн газрын бүрэн эрх
- "9¹ дүгээр зүйлТөрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
- 10 дугаар зүйлТөрийн өмчийн хороо
- 11 дүгээр зүйлТөрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
- 12 дугаар зүйлТөрийн өмчийн талаархи яам, тусгай газрын эрх хэмжээ
Дөрөвдүгээр бүлэг Төрийн өмчит хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх
12 зүйл- 13 дугаар зүйлТөрийн өмчит хуулийн этгээдийн ойлголт, ангилал
- 14 дүгээр зүйлТөрийн байгууллага, албан газрын эд хөрөнгийн эрх
- 15 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага, түүний эд хөрөнгийн эрх
- 16 дугаар зүйлАж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх
- 17 дугаар зүйлУлсын төсөвт үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх
- 18 дугаар зүйлАж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргаа
- 19 дүгээр зүйлАж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах гэрээ
- 20 дугаар зүйлЗахирлын эд хөрөнгийн эрх, үүрэг
- 21 дүгээр зүйлТөрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх, онцлог
- 21¹ дүгээр зүйлТөрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт
- 22 дугаар зүйлТөрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, бүртгэх
- 23 дугаар зүйлТөрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах
Тавдугаар бүлэг Төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам
8 зүйл- 24 дүгээр зүйлТөрийн өмчийн эд хөрөнгийг олж авах
- 25 дугаар зүйлТөрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх, бүртгэх
- 26 дугаар зүйлТөрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах
- 27 дугаар зүйлТөрийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах
- 28 дугаар зүйлТөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх
- 29 дүгээр зүйлТөрийн өмчийн эд хөрөнгийг худалдах
- З0 дугаар зүйлТөрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх
- 31 дүгээр зүйлЭзэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах
Зургадугаар бүлэг Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах
34 зүйл- 32 дугаар зүйлТөрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах тухай ойлголт
- 33 дугаар зүйлХувьчлалын хөтөлбөр
- 34 дүгээр зүйлХувьчлах арга, түүнийг тодорхойлох
- 35 дугаар зүйлХувьчлахад бэлтгэх
- 36 дугаар зүйлХувьчлах хөрөнгийн талаар мэдээлэл хүргэх
- 37 дугаар зүйлХувьчлах эд хөрөнгийг үнэлэх
- 38 дугаар зүйлДуудлагын худалдаа
- 39 дүгээр зүйлДуудлагын худалдааг зарлан мэдээлэх
- 40 дүгээр зүйлДуудлагын худалдаанд оролцогчдын эрх, үүрэг
- 41 дүгээр зүйлДуудлагын худалдаа явуулах нийтлэг журам
- 42 дугаар зүйлДуудлагын худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох
- 43 дугаар зүйлДуудлагын худалдаа дуусгавар болгох үндэслэл
- 44 дүгээр зүйлДуудлагын худалдааг дахин явуулах
- 45 дугаар зүйлДуудлагын худалдааны явцад үүссэн маргааныг хянан шийдвэрлэх
- 46 дугаар зүйлУралдаант шалгаруулалтаар өмч хувьчлах
- 47 дугаар зүйлУралдаант шалгаруулалтыг зарлах
- 48 дугаар зүйлУралдаант шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага
- 49 дүгээр зүйлУралдаант шалгаруулалтад оролцогчдын эрх, үүрэг
- 50 дугаар зүйлШинжээч, түүний эрх, үүрэг
- 51 дүгээр зүйлШинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал
- 52 дугаар зүйлТөслийг хүлээн авах, нээх журам
- 53 дугаар зүйлТөслийг дүгнэх журам
- 54 дүгээр зүйлШинжээчийн дүгнэлт
- 55 дугаар зүйлХувьцаа, ногдол хувь гарган хувьчлах
- 56 дугаар зүйлТөрийн өмчлөлийн хувьцаа, ногдол хувийг хувьчлах, бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэх
- 57 дугаар зүйлХамтарсан үйлдвэрийн газар байгуулах замаар хувьчлах
- 58 дугаар зүйлУдирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах
- 59 дүгээр зүйлДавуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах замаар хувьчлах
- 60 дугаар зүйлХуулийн этгээдийг татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах
- 61 дүгээр зүйлӨмч хувьчлан авагч этгээдтэй байгуулах гэрээ
- 62 дугаар зүйлХувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл
- 63 дугаар зүйлХувьчилсан өмч хөрөнгийн үнийг төлөх хөрөнгийн эх үүсвэр
- 64 дүгээр зүйлХувьчлалын орлого
- 65 дугаар зүйлХувьчлалын тайлан
Долдугаар бүлэг Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал
5 зүйл- 65¹ дүгээр зүйлНийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал
- 65² дугаар зүйлНийгмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх
- 65³ дугаар зүйлНийгмийн салбарын тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх
- 65⁴ дүгээр зүйлНийгмийн салбарт тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашиглагддаг төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг түрээсээр ашиглуулах
- 65⁵ дугаар зүйлТөсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг бууруулж хувьчлах
Наймдугаар бүлэг Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалт, бүртгэл, тооцоо
8 зүйл- 66 дугаар зүйлХяналт шалгалтын тогтолцоо
- 67 дугаар зүйлДотоодын хяналт шалгалт
- 68 дугаар зүйлЭд хариуцагч
- 69 дүгээр зүйлТөрийн өмчит хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэл, бүртгэл тооцоо
- 70 дугаар зүйлТөрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого, түүний хугацаа
- 71 дүгээр зүйлЭд хөрөнгийн тооллогын бэлтгэлийг хангах
- 72 дугаар зүйлТооллогын комисс, түүний эрх, үүрэг
- 73 дугаар зүйлЭд хөрөнгийн тооллого явуулах журам
Есдүгээр бүлэг Орон нутгийн өмчийн зүйлс
8 зүйл- 74 дүгээр зүйлОрон нутгийн өмчийн зүйлсийн тухай ойлголт
- 75 дугаар зүйлОрон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах
- 76 дугаар зүйлОрон нутгийн өмчийг өмчлөх эрх дуусгавар болох
- 77 дугаар зүйлОрон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
- 78 дугаар зүйлОрон нутгийн өмчийн талаархи Засаг даргын бүрэн эрх
- 79 дүгээр зүйлОрон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрх
- 80 дугаар зүйлОрон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам
- 81 дүгээр зүйлОрон нутгийн өмчийг хувьчлах
Аравдугаар бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Үйлчлэх хүрээ
1.Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.
2.Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсын эрдэнэсийн сан, Ирээдүйн өв сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, захиран зарцуулалттай болон Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, Ирээдүйн өв сан корпорацийн болон Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчлэхгүй.
/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.Хот, тосгоны өмчийн харилцаанд энэ хуульд заасан орон нутгийн өмчийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Энэ хуулиар зохицуулснаас бусад төрийн болон орон нутгийн өмчит компанитай холбоотой харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3 дугаар зүйл. Төрийн өмчийн зүйлсийн тухай ойлголт, ангилал
Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана.
/Энэ зүйлд 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.