Jury

Гуравдугаар бүлэг. Хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа, ногдол ашиг

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 12 дугаар зүйл. Хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгө,түүний хэмжээг өөрчлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-02
Мөрдөж эхэлсэн
2027-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-09

12.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэрт компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг тусгасан байна.

12.2.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ тухай санхүүгийн тайлан гарснаас хойш ажлын таван өдрийн дотор хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид мэдэгдэнэ.

12.3.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 12.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг өөрчлөн байгуулах, дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах тухай саналаа төрийн өмчийн компанийн хувьд Засгийн газарт, орон нутгийн өмчийн компанийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.