Jury

Тавдугаар бүлэг. Компанийн удирдлага, зохион байгуулалт

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 35 дугаар зүйл. Гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, урамшуулал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-02
Мөрдөж эхэлсэн
2027-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-09

35.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг энэ хуулийн 33.1-д заасан гэрээгээр тохиролцоно.

35.2.Компанийн хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагаа, зах зээлд эзлэх байр суурь өсөн нэмэгдсэн бол гүйцэтгэх удирдлагад урамшуулал олгохоор гэрээнд зааж болно.

35.3.Гүйцэтгэх удирдлага гэрээнд зааснаас бусад чиг үүргийг хэрэгжүүлсэн боловч тухайн чиг үүрэгт тохирсон цалин хөлс, урамшуулал олгохоор гэрээнд заагаагүй бол аливаа цалин хөлс, урамшуулал олгохгүй.

35.4.Гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, урамшууллын талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.