Jury

Аравдугаар бүлэг

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 50 дугаар зүйл. Дагаж мөрдөх журмын зохицуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-02
Мөрдөж эхэлсэн
2027-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-09

50.1.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд компани, эсхүл нийтийн үйлчилгээний байгууллага хэлбэрээр өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах арга хэмжээ авна.

50.2.Энэ хуулийн 50.1-д заасны дагуу өөрчлөн байгуулагдах компанийн дүрмийг Засгийн газрын шийдвэрээр тогтоосон тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч батална.

50.3.Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг энэ хуулийн 8.2-т заасан үндэслэлд нийцүүлэх арга хэмжээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна.

50.4.Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг 2028 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

50.5.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэн байгуулагдсан уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит компанид энэ хуулийн 8.2-т заасан зөвшөөрөл хамаарахгүй.

50.6.Энэ хуулийн 50.1-д заасан үйлдвэрийн газарт эмнэлэг, сургууль, цэцэрлэг хамаарахгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

    Заалт23115456716171819болон өөр 3

  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт7.1.9

  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль

    Заалт10.8

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.