15.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль^[8], Компанийн тухай хуульд заасны дагуу өрийн хэрэгсэл гаргаж болно.
15.2.Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн зээл авч болно.
15.3.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан зөвшөөрөлд тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах үнэт цаас, зээл хамаарахгүй.
15.4.Гүйцэтгэх удирдлага зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хуваарь болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг төлж барагдуулах төлөвлөгөө, хуваарийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан төлөөлөн удирдах зөвлөлд /байхгүй бол хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид/ танилцуулж, шийдвэрлүүлнэ.
15.5.Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани бусад этгээдэд өрийн баталгаа гаргахыг хориглоно.