Jury

Наймдугаар бүлэг. Нэмэлт хувьцаа гаргах, төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэх, компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 44 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийг өөрчлөн байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-02
Мөрдөж эхэлсэн
2027-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-09

44.1.Төрийн өмчийн компанийг Засгийн газрын шийдвэрээр, төрийн өмчийн оролцоотой компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулж болно.

44.2.Орон нутгийн өмчийн компанийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр, орон нутгийн өмчийн оролцоотой компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулж болно.

44.3.Энэ хуулийн 44.1, 44.2-т заасан байгууллагын шийдвэргүйгээр төрийн болон орон нутгийн өмчийн компанийг өөрчлөн байгуулахыг хориглоно.

44.4.Төрийн болон орон нутгийн өмчит компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулахад энэ хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.