Jury

Гуравдугаар бүлэг. Шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалт

Шүүх шинжилгээний тухай хууль 22 дугаар зүйл. Шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

22.1.Шинжилгээний байгууллага шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад шаардлагатай шинжилгээний адилтгал, мэдээллийн сантай байна.

22.2.Шинжилгээний адилтгал, мэдээллийн сан нь нэгдсэн болон төрөлжсөн сангаас бүрдэнэ.

22.3.Шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

22.3.1.гарын мөрийн;

22.3.2.галт зэвсгийн, хонгио, хошууны;

22.3.3.генетик мэдээллийн;

22.3.4.үнэлгээний мэдээллийн;

22.3.5.экологийн шинжилгээний сан.

22.4.Шинжилгээний адилтгал, мэдээллийн төрөлжсөн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

22.4.1.бичиг баримтын;

22.4.2.үнэт цаас, мөнгөн дэвсгэртийн;

22.4.3.тамга тэмдэг, түүний дардасны;

22.4.4.гутлын мөрийн;

22.4.5.тээврийн хэрэгслийн мөрийн;

22.4.6.нэр, хаяг тодорхойгүй цогцосны мэдээллийн;

22.4.7.шүүх дүрс оношилгооны мэдээллийн;

22.4.8.бусад.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.