Jury

Аравдугаар бүлэг. Шинжилгээний байгууллагын санхүүжилт

Шүүх шинжилгээний тухай хууль 77 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын төсөв

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

77.1.Шинжилгээний байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.

77.2.Энэ хуулийн 77.1-д заасан шаардлагын хүрээнд шинжилгээний байгууллагын алба хаагчийн хүнсний болон эдийн хангалт, сургалт, сургалтын байр, бэлтгэл, холбоо, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

77.3.Шинжилгээний техник, тоног төхөөрөмж, программ хангамжийг стандартад нийцүүлэн шинэчлэх зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.