Jury

Есдүгээр бүлэг. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал

Шүүх шинжилгээний тухай хууль 70 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн хууль зүйн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

70.1.Иргэн, албан тушаалтан шинжилгээний байгууллагын алба хаагчийн хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хуулиар хүлээсэн үүрэгт үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардахыг хориглоно.

70.2.Шинжилгээний байгууллагын алба хаагч албан үүргээ хууль ёсоор гүйцэтгэснээс үүссэн хохирлыг төр хариуцна.

70.3.Шинжилгээний байгууллагын алба хаагч ажлын бус цагаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн, орон нутагт хэргийн газрын үзлэг, үнэлгээ, шинжилгээнд явах, ирэх хугацааг албан үүргээ гүйцэтгэж байгаа хугацаатай адилтган тооцно.

70.4.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан шинжилгээний байгууллагын алба хаагч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалуулна.

70.5.Шинжилгээний байгууллагын алба хаагч шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл, биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх эрхтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.