Jury

Дөрөвдүгээр бүлэг. Шинжилгээний хэлбэр

Шүүх шинжилгээний тухай хууль 31 дүгээр зүйл. Шинжилгээг өөр өөр мэргэжлийн шинжээчдийн багаар хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

31.1.Шинжилгээг өөр өөр мэргэжлийн шинжээчдийн баг хийх явцад шинжээч тус бүр өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийнэ.

31.2.Шинжээчийн дүгнэлтэд шинжээч тус бүрийн хийсэн шинжилгээний төрөл, агуулга, гаргасан дүгнэлтийг тусгана.

31.3.Шинжилгээнд оролцсон шинжээч тус бүр зөвхөн өөрийн хийсэн шинжилгээг тусгасан дүгнэлтийн хэсэгт гарын үсэг зурж, дүгнэлтийн үндэслэлээ хариуцна.

31.4.Шинжилгээний явцад шинжээчид ижил дүгнэлтэд хүрсэн бол энэ тухай дүгнэлтэд тэмдэглэнэ.

31.5.Шинжээчид санал зөрсөн тохиолдолд энэ хуулийн 30.4-т заасны дагуу дүгнэлт гаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.