Jury

Есдүгээр бүлэг. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал

Шүүх шинжилгээний тухай хууль 67 дугаар зүйл. Дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдгийг хураан авах, хадгалуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

67.1.Шинжилгээний байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжсэн, томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, тусгай хэрэгсэл, шинжээчийн тэмдгийг хураан авна.

67.2.Алба хаагч биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн бол ёслолын дүрэмт хувцсыг түүнд хадгалуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.