Jury

Зургадугаар бүлэг. Хүний биед шинжилгээ хийх

Шүүх шинжилгээний тухай хууль 47 дугаар зүйл. Хүний биед хийх шинжилгээний явцад хэргийн оролцогчийг байлцуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

47.1.Хүний биед шинжилгээ хийх явцад шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон яллагдагч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зөвшөөрснөөр хэргийн бусад оролцогчийг байлцуулж болно.

47.2.Яллагдагч, шүүгдэгчийг нүцгэлэх шаардлагатай бол зөвхөн түүнтэй ижил хүйсийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг байлцуулж болох бөгөөд энэ хязгаарлалт нь шинжилгээ хийхэд оролцож байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хамаарахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.