Jury

Тавдугаар бүлэг. Зарим шинжилгээний онцлог

Шүүх шинжилгээний тухай хууль 40 дүгээр зүйл. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

40.1.Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/, Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, Арван хоёрдугаар бүлэг/Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, Арван гуравдугаар бүлэг/Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/, 14.1 дүгээр зүйл /Ялгаварлан гадуурхах/, 14.2 дугаар зүйл /Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах/, 14.3 дугаар зүйл /Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах/, 14.4 дүгээр зүйл /Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах/, 14.8 дугаар зүйл /Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/, Арван тавдугаар бүлэг/Эрүүл мэндийн эсрэг/, Арван зургадугаар бүлэг/Хүүхдийн эсрэг/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 17.8 дугаар зүйл /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 17.10 дугаар зүйл /Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийнэрхийг зөрчих/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 20.11 дүгээр зүйл /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/, 20.12 дугаар зүйл /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнснийбүтээгдэхүүн худалдах, түгээх/, 20.13 дугаар зүйл /Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах/, 20.14 дүгээр зүйл /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/, 20.16 дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 21.5 дугаар зүйл /Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 21.13 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/, 24.1 дүгээр зүйл /Байгаль орчныг бохирдуулах/, 24.3 дугаар зүйл /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/, 24.7 дугаар зүйл /Ой, хээрийн түймэр тавих/, 27.3 дугаар зүйл /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/, 27.7 дугаар зүйл /Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/, 27.8 дугаар зүйл /Агаарын хөлгийг авч зугтаах/, 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих/, 28.3 дугаар зүйл /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 28.4 дүгээр зүйл /Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчидхарилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 28.10 дугаар зүйл /Байлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих/, 28.11 дүгээр зүйл /Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүндбэлтгэх журам зөрчих/, 29.4 дүгээр зүйл /Дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх/, 29.5 дугаар зүйл /Төрлөөр устгах/, 29.7 дугаар зүйл /Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.

40.2.Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

40.2.1.хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх;

40.2.2.энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх;

40.2.3.хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.

40.3.Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам, хүснэгт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.