Jury

Хоёрдугаар бүлэг. Шүүх шинжилгээ хийх үндэслэл, нийтлэг журам

Шүүх шинжилгээний тухай хууль 21 дүгээр зүйл. Шинжилгээний хураамж, зардал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

21.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20¹.1-д заасны дагуу зарим төрлийн шинжилгээ хийхэд улсын тэмдэгтийн хураамж авна.

21.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20¹.1-д зааснаас бусад шүүх эмнэлгийн шинжилгээний хураамжийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

21.3.Энэ хуулийн 21.2-т заасан шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжгүй Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн урьдчилан төлнө.

21.4.Шинжилгээний байгууллагаас бусад байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүнийг шинжээчээр томилон ажиллуулсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу шинжээчийн зардлыг төлнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.