Jury

Зургадугаар бүлэг. Хүний биед шинжилгээ хийх

Шүүх шинжилгээний тухай хууль 44 дүгээр зүйл. Шинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

44.1.Шинжилгээ хийж, дүгнэлт гаргахын тулд яллагдагч, шүүгдэгчийг энэ хуулийн 16.1-д заасан хугацаагаар эрүүл мэндийн байгууллагад байрлуулна.

44.2.Шаардлагатай тохиолдолд шинжээчийн үндэслэл бүхий хүсэлтийг үндэслэн яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацааг энэ хуулийн 16.1-д заасан жишиг хугацаагаар сунгаж болно.

44.3.Яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацааг сунгахдаа энэ хуулийн 16.4-т заасан журмын дагуу шийдвэрлэж, энэ талаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.

44.4.Яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацааг сунгахаас татгалзсан бол шинжилгээ хийлгэх этгээдийг даруй эмнэлгээс гаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.