/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль
Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль нь 2020-01-23-нд батлагдсан, 41 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-06-17.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2020-01-23
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-13
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ
Оршил
Агуулга
41 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо
14 зүйл- 4 дүгээр зүйлХүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэх зарчим
- 5 дугаар зүйлХүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо
- 6 дугаар зүйлМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
- 7 дугаар зүйлКомиссын чиг үүрэг
- 8 дугаар зүйлКомиссын үйл ажиллагааны үндсэн зарчим
- 9 дүгээр зүйлКомисс Монгол Улсын Их Хуралтай харилцах
- 10 дугаар зүйлКомисс Засгийн газартай харилцах
- 11 дүгээр зүйлКомисс прокурорын байгууллагатай харилцах
- 12 дугаар зүйлКомиссын гишүүнд нэр дэвшүүлэх, томилох
- 13 дугаар зүйлКомиссын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа
- 14 дүгээр зүйлКомиссын гишүүн тангараг өргөх
- 15 дугаар зүйлКомиссын гишүүнийг чөлөөлөх, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах
- 16 дугаар зүйлКомиссын хуралдаан
- 17 дугаар зүйлМонгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл
Гуравдугаар бүлэг Комиссын гишүүний бүрэн эрх
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаа
7 зүйл- 20 дугаар зүйлКомисст гомдол, мэдээлэл гаргах эрх
- 21 дүгээр зүйлГомдол, мэдээлэл гаргах хэлбэр
- 22 дугаар зүйлГомдол, мэдээлэлд тавих шаардлага
- 23 дугаар зүйлГомдол, мэдээлэл гаргах болон хянан шийдвэрлэх хугацаа
- 24 дүгээр зүйлКомиссын гишүүний гомдол, мэдээлэл хүлээн авахтай холбогдсон бүрэн эрх
- 25 дугаар зүйлКомиссын гишүүний гомдол, мэдээлэл шалгахтай холбогдсон бүрэн эрх
- 26 дугаар зүйлКомиссын гишүүний гомдол, мэдээлэл шийдвэрлэхтэй холбогдсон бүрэн эрх
Тавдугаар бүлэг Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж
2 зүйлЗургадугаар бүлэг Комиссын ажлын зохион байгуулалт
2 зүйлДолдугаар бүлэг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа
6 зүйл- 31 дүгээр зүйлЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа
- 32 дугаар зүйлЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн
- 33 дугаар зүйлЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиг үүрэг
- 34 дүгээр зүйлЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрх
- 35 дугаар зүйлЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмж
- 36 дугаар зүйлЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж
Наймдугаар бүлэг Комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрхийн баталгаа
5 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тодорхойлж, Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс" гэж Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллагыг;
3.1.2."эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх" гэж эрүү шүүлт тулгах болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх хараат бус, бие даасан, цогц үйл ажиллагааг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.