Jury

Гуравдугаар бүлэг. Комиссын гишүүний бүрэн эрх

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 19 дүгээр зүйл. Комиссын даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Эх сурвалжаас татсан
2026-10-13

19.1.Комиссын дарга дараах эрх, үүрэгтэй:

19.1.1.Комиссыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

19.1.2.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын даргын хүсэлтээр оролцох;

19.1.3.Комисст ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүдэд хуваарилах;

19.1.4.Комиссын Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;

19.1.5.Комиссын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;

19.1.6.Комиссын дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам баталж мөрдүүлэх;

19.1.7.Комиссын хуралдааныг товлож, удирдан хуралдуулах;

19.1.8.Комиссын цахим шуудан болон утсаар гомдол, мэдээлэл хүлээж авах, хариу өгөх журмыг батлах;

19.1.9.Комиссын эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмыг батлах;

19.1.10.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. "Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.