Jury

Хоёрдугаар бүлэг. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 13 дугаар зүйл. Комиссын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Эх сурвалжаас татсан
2026-10-13

13.1.Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.

13.2.Комиссын гишүүний бүрэн эрх Улсын Их Хурлаас томилсноор эхэлж, дараагийн Комиссын гишүүнийг томилсноор дуусгавар болно.

13.3.Комиссын гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.

13.4.Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно.

13.5.Комиссын даргын түр эзгүйд Комиссын бүрэлдэхүүнд хамгийн удаан жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн зэрэг хангаж байгаа бол тэдгээрийн хамгийн ахмад гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.

13.6.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.7.Энэ хуулийн 13.6-д заасан гишүүн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдсон, эсхүл өөр ажил албан тушаалд сонгогдсон, томилогдсон бол Комиссын гишүүд 14 хоногийн дотор Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    Заалт2

  2. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.