Jury

Наймдугаар бүлэг. Комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрхийн баталгаа

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 39 дүгээр зүйл. Хууль зүйн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Эх сурвалжаас татсан
2026-10-13

39.1.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих болон зөрчлийн баривчлах шийтгэл ногдуулах, гэр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

39.2.Хуульд зааснаас бусад тохиолдолд Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, эсхүл өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

39.3.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх чиглэлээр захидал харилцааны мэдээллийг задруулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.4.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.