Jury

Гуравдугаар бүлэг. Комиссын гишүүний бүрэн эрх

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 18 дугаар зүйл. Комиссын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Эх сурвалжаас татсан
2026-10-13

18.1.Комиссын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх;

18.1.2.хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас бүх төрлийн баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах, шаардлагатай мэдээлэл, судалгаа гаргуулан авах;

18.1.3.хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгөх.

18.2.Комиссын гишүүн хүний эрхийг зөрчсөн талаарх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.