Jury

Дөрөвдүгээр бүлэг. Гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаа

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 23 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл гаргах болон хянан шийдвэрлэх хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Эх сурвалжаас татсан
2026-10-13

23.1.Гомдол, мэдээлэл гаргагч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн даруй гомдол, мэдээллээ гаргана. Комисс гомдол, мэдээлэл гаргагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш хоёр жил хүртэлх хугацаанд гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авна.

23.2.Комисс гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ба нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол Комиссын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.

23.3.Комиссын бүрэн эрхэд хамаарахгүй гомдол, мэдээллийг ажлын гурван өдөрт багтаан холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.