Jury

Дөрөвдүгээр бүлэг. Гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаа

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 21 дүгээр зүйл. Гомдол, мэдээлэл гаргах хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Эх сурвалжаас татсан
2026-10-13

21.1.Гомдол, мэдээллийг төрийн албан ёсны хэлээр бичгээр, эсхүл амаар гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх хэлээрээ гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд монгол хэлээр орчуулж, зохих журмаар баталгаажуулсан байна.

21.2.Амаар биечлэн гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авахдаа тэмдэглэл үйлдэж, гомдол, мэдээлэл гаргагчаар гарын үсэг зуруулна. Хэрэв гомдол, мэдээлэл гаргагч нь бичиг, үсэг мэдэхгүй болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэж, гомдол, мэдээллийг хүлээн авна.

21.3.Гомдол, мэдээллийг Комиссын цахим шуудан, эсхүл тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан гаргаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.