Jury

Хоёрдугаар бүлэг. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 15 дугаар зүйл. Комиссын гишүүнийг чөлөөлөх, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Эх сурвалжаас татсан
2026-10-13

15.1.Улсын Их Хурал Комиссын гишүүнийг дараах тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө:

15.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр хүсэлт гаргасан;

15.1.2.өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах болсон;

15.1.3.эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос өөрөө хүсэлт гаргасан;

15.1.4.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн.

15.2.Комиссын гишүүн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, эсхүл энэ хуулийн 39.1-д заасны дагуу баривчлагдсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал эрх бүхий байгууллагын саналыг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

15.3.Комиссын гишүүн гэмт хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн түүний бүрэн эрхийг сэргээж Улсын Их Хурал тогтоол гаргана.

15.4.Комиссын гишүүн гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор түүнийг Улсын Их Хурал албан тушаалаас нь огцруулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.