Jury

Дөрөвдүгээр бүлэг. Гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаа

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 25 дугаар зүйл. Комиссын гишүүний гомдол, мэдээлэл шалгахтай холбогдсон бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Эх сурвалжаас татсан
2026-10-13

25.1.Комиссын гишүүн гомдол, мэдээлэл шалгах чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.гомдол, мэдээлэл гаргасан болон холбогдох иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлагаас гомдол, мэдээллийн талаар бичгээр болон амаар тайлбар авах;

25.1.2.гомдол, мэдээлэл гаргагч, холбогдох иргэнийг дуудан ирүүлэх;

25.1.3.гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлаар аль ч байгууллага, объект, хуулийн этгээдэд саадгүй нэвтрэн орж, холбогдох албан тушаалтантай биечлэн уулзах;

25.1.4.шаардлагатай нотлох баримт, албан бичиг, мэдээллийг байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцах;

25.1.5.тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;

25.1.6.байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дангаар, эсхүл төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт хийх;

25.1.7.хуульд заасан журмын дагуу төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй саадгүй, даруй танилцах.
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.