Jury

Зургадугаар бүлэг. Комиссын ажлын зохион байгуулалт

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 30 дугаар зүйл. Иргэний нийгмийн зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Эх сурвалжаас татсан
2026-10-13

30.1.Комисс үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий иргэний нийгмийн зөвлөлтэй байна.

30.2.Иргэний нийгмийн зөвлөлийн олон талт төлөөллийг хангахдаа хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаачийг оролцуулна.

30.3.Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

30.3.1.хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн гишүүн байх, эсхүл эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаач байх;

30.3.2.хүний эрхийн чиглэлээр сүүлийн гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл судалгаа, шинжилгээний ажил эрхэлсэн байх;

30.3.3.улс төрийн намын харьяалалгүй байх, эсхүл түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.

30.4.Иргэний нийгмийн зөвлөлийн дүрмийг Комиссын хуралдаанаар баталж, мөрдүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.