Jury

Хоёрдугаар бүлэг. Сангийн эх үүсвэр, зарцуулалт

Ирээдүйн өв сангийн тухай хууль 7 дугаар зүйл. Сангийн эх үүсвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2017-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Сан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.Монгол Улсын Их Хурал тухайн жилд энэ хуулийн 7.1-д заасан Санд төвлөрүүлэх хөрөнгийг Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгаж батална.
/Энэ хэсэгт "жил бүрийн улсын төсөвт тусгаж" гэснийг "Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгаж" гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.3.Энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэрийг тооцож Санд төвлөрүүлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.4.Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 7.1.4-т заасан орлогын эх үүсвэрт хамааруулахгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай

    Заалт11

  2. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай

    Заалт10

  3. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай

    Заалт10

  4. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль

    Заалт11

  5. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль

    Заалт11

  6. Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт1

Бүгдийг харах · 8Хураах
  1. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль

    Заалт11

  2. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль

    Заалт11

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.