Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль нь 2022-11-11-нд батлагдсан, 23 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-06-16.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-11
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

23 зүйл

Хоёрдугаар бүлэг Монгол Улсын 2023 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага

13 зүйл
  1. 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлого төвлөрүүлнэ:
  2. 4 дүгээр зүйлМонгол Улсын төсөвт 2023 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15,184,583.6 сая төгрөг байна.
  3. 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх үндсэн төлбөр төлнө:
  4. 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
  5. 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2023 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 16,949,914.6 сая төгрөг байна.
  6. 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,686,015.3 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
  7. 9 дүгээр зүйл"Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 оны төсвийн жилд 279,590.4 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ.
  8. 10 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2023 оны төсвийн жилд 501,628.6 төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна.
  9. 11 дүгээр зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2023 оны төсвийн жилд 540,000.0 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна.
  10. 12 дугаар зүйл2023 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай:
  11. 13 дугаар зүйлТухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2023 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 2,760,217.3 сая төгрөг байна.
  12. 14 дүгээр зүйлЗасгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2023 оны төсвийн жилд 3,730,335.0 сая төгрөг байна.
  13. 15 дугаар зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.2 болон 12.1.4-т заасан зориулалтаар Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.

Дөрөвдүгээр бүлэг Бусад зүйл

5 зүйл
  1. 19 дүгээр зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
  2. 20 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
  3. 21 дүгээр зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд эргэн төлөлт хийх концессын "Барих-Шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
  4. 22 дугаар зүйл"Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2023 онд сумдын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал"-ыг 4 дүгээр хавсралтаар баталсугай.
  5. 23 дугаар зүйлЭнэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2023 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын 2023 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Монгол Улсын 2023 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.