/Энэ зүйлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./
9¹.1.2022 оны төсвийн жилд Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор шаардагдах хөрөнгийг Сангийн тухайн жилийн эх үүсвэрээс олгоно.
/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9¹.2.Энэ хуулийн 91.1-д заасан шаардагдах хөрөнгийн хэмжээг Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар батална.
9¹.3.Ирээдүйн өв сангийн батлагдсан төсвийн дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгохтой холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
9¹.4.Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, энэ хуулийн 91.1-д заасан мөнгөн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрхтэй.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./