Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль нь 2020-11-13-нд батлагдсан, 22 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2021-07-07.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-11-13
Мөрдөж эхэлсэн
2021-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

22 зүйл

Хоёрдугаар бүлэг Монгол Улсын 2021 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага

12 зүйл
  1. 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлого төвлөрүүлнэ:
  2. 4 дүгээр зүйлМонгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,091,778.2 сая төгрөг байна.
  3. 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:
  4. 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
  5. 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12,568,721.8 сая төгрөг байна.
  6. 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1,418,921.0 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
  7. 9 дүгээр зүйл"Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266,268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ.
  8. 10 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 612,800.0 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна.
  9. 11 дүгээр зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1,062,430.0 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна.
  10. 12 дугаар зүйлТухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,386,489.8 сая төгрөг байна.
  11. 13 дугаар зүйлЗасгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээ 2021 оны төсвийн жилд 3,019,684.8 сая төгрөг байна.
  12. 14 дүгээр зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль болон "Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг"-т нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.

Дөрөвдүгээр бүлэг Бусад зүйл

5 зүйл
  1. 18 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
  2. 19 дүгээр зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
  3. 20 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
  4. 21 дүгээр зүйл"Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2021 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэг"-ийг 4 дүгээр хавсралтаар баталсугай.
  5. 22 дугаар зүйлЭнэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын 2021 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Монгол Улсын 2021 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.