1.1.Энэ хуулийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Үндэсний баялгийн сангийн тухай хууль
Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь 2024-04-19-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-01-10.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-04-19
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ
Агуулга
15 зүйлНэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Баялгийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх
3 зүйлГуравдугаар бүлэг Баялгийн сангийн төрөл, зориулалт, эх үүсвэр, тогтвортой байдал
4 зүйлДөрөвдүгээр бүлэг Тайлагнал, ил тод байдал, хяналт
2 зүйлТавдугаар бүлэг Бусад зүйл
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомж
2.1.Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Ирээдүйн өв сантай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулна.
3.3.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.