Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2021-11-12-нд батлагдсан, 2 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-29.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-11-12
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-11
Албан ёсны нэр
ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

2 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл. 2022 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1-д заасан эх үүсвэрээс Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд Төрийн санд хуримтлагдах мөнгөн хуримтлалын хэмжээг сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцох бөгөөд уг хуримтлалаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгож болно.

/Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.