Jury

Хоёрдугаар бүлэг. Сангийн эх үүсвэр, зарцуулалт

Ирээдүйн өв сангийн тухай хууль 8 дугаар зүйл. Сангийн эх үүсвэрийг төвлөрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2017-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Сангийн эх үүсвэрийг холбогдох журмын дагуу хуваарилалт хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор Монголбанкан дахь Сангийн дансанд шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.2.Сангийн эх үүсвэрийг энэ хуульд зааснаас өөр зорилгоор ашиглах, захиран зарцуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.3.Сангийн данснаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сангийн орлогын эх үүсвэрийн тухайн жилийн гүйцэтгэлээс энэ хуулийн 9¹.1-д заасан хөрөнгийг мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор Төрийн санд, үлдэх хэсгийг Ирээдүйн өв сангийн Монголбанкин дахь дансанд тус тус шилжүүлнэ
/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.4.Улсын төсөв, Сан, Корпораци, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани хооронд Сангийн хөрөнгө шилжүүлэх журам, дансны зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.5.Энэ хуулийн 8.1-д заасан Сангийн данснаас Ерөнхий сайд ажлын таван өдрийн дотор Корпорацийн Монголбанкин дахь дансанд Сангийн эх үүсвэрийг шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.