Jury

Гуравдугаар бүлэг. Өршөөлд хамааруулахгүй нөхцөл

Өршөөл үзүүлэх тухай хууль (2021-07-02) 9 дүгээр зүйл. Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-02
Мөрдөж эхэлсэн
2021-07-06
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасанҮндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/Эрүүгийн хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Дархлалын олдмол хомсдолын өвчин халдаах /Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3 дахь хэсэг/, Хүнийг барьцаалах /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйл/,Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл/, Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах /Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2, 114.3 дахь хэсэг/, Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулах /Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэг/, Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх /Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйл/, Биеэүнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэүнэлэхийг зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2, 124.3 дахь хэсэг/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйл/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.3, 148.4 дэх хэсэг/,Банкны тухай хууль тогтоомж зөрчих/Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл/,Хоршооны тухай хууль тогтоомж зөрчих/Эрүүгийн хуулийн 156¹ дүгээр зүйл/, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 156² дугаар зүйл/, Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох /Эрүүгийн хуулийн 157 дугаар зүйл/, Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих / Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл/, Аудитын тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйл/, Санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах /Эрүүгийн хуулийн 165 дугаар зүйл/,Татвар төлөхөөс зайлсхийх/Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл/, Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 166¹ дүгээр зүйл/, Дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох /Эрүүгийн хуулийн 166² дугаар зүйл/, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах /Эрүүгийн хуулийн 166³ дугаар зүйл/, Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл/, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах /Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйл/, Терроризм /Эрүүгийн хуулийн 178¹ дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 178² дугаар зүйл/, Терроризмыг сурталчлах /Эрүүгийн хуулийн 178³ дугаар зүйл/, Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох /Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйл/, Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйл/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл/, Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин тавдугаар бүлэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 251.3 дахь хэсэг/, Албан тушаалын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин наймдугаар бүлэг/, Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Гучдугаар бүлэг/ үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.

9.2.2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасанХүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/,Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэг/,Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүн барьцаалах /Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйл/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг/,Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах/Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйл/,Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах /Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйл/,Бусдынамь насандаюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах/Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван зургадугаар бүлэг/, Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийнэрхийг зөрчих/Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйл/,Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг/,Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэг/,Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх/Эрүүгийн хуулийн 20.1 дүгээр зүйл/,Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийгнийтийн өмнө зөвтгөх, хатгах/Эрүүгийн хуулийн 20.2 дугаар зүйл/, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх /Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл/,Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисхууль бусаар эзэмших/Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл/,Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх/Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл/,Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисхэрэглэх орон байраар хангах /Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйл/,Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыгзавших/Эрүүгийн хуулийн 20.9 дүгээр зүйл/,Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыгхууль бусаар тариалах /Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйл/,Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйл/,Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнснийбүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг/,Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах/Эрүүгийн хуулийн 20.13 дугаар зүйл/,Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг/,Мөрийтэй тоглоом зохион байгуулах/Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл/,Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах /Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйл /, Худал мэдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл/, Худал орчуулах, хэлмэрчлэх /Эрүүгийн хуулийн 21.3 дугаар зүйл/, Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах /Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйл/, Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх /Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйл/, Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх /Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйл/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх /Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйл/, Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх /Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйл/, Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах /Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйл/, Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйл/, Оргон зайлах /Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйл/, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих /Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйл/, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах /Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйл/,Авлигын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг/,Байгаль орчныг бохирдуулах /Эрүүгийн хуулийн24.1 дүгээр зүйл/, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох /Эрүүгийн хуулийн24.2 дугаар зүйл/, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн24.3 дугаар зүйл/, Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн24.4 дүгээр зүйл/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн24.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Байгалийн тэнцэл алдагдуулах /Эрүүгийн хуулийн24.9 дүгээр зүйл/,Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/Эрүүгийн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/,Соёлын биет өвийн хууль бусхудалдааг зохион байгуулах, зуучлах/Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйл/,Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх/Эрүүгийн хуулийн 25.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/Эрүүгийн хуулийн Хорин зургадугаар бүлэг/,Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/Эрүүгийн хуулийн 27.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Агаарын хөлгийг авч зугтаах/Эрүүгийн хуулийн 27.8 дугаар зүйл/,Цэргийн эд хөрөнгө, байлдааны галтхэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыгзарах, үрэгдүүлэх, завших/Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйл/,Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг/Эрүүгийн хуулийн Хорин есдүгээр бүлэг/үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.

9.3.Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсанЭрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.