Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Өршөөл үзүүлэх тухай хууль (2021-07-02)

Өршөөл үзүүлэх тухай хууль (2021-07-02) нь 2021-07-02-нд батлагдсан, 13 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-02
Мөрдөж эхэлсэн
2021-07-06
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Агуулга

13 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлөх,үр дагаврыг арилгах

1 зүйл
  1. 11 дүгээр зүйлХохирол барагдуулах, нөхөн төлөх

Тавдугаар бүлэг Хууль хэрэглэх, хууль хүчин төгөлдөр болох

2 зүйл
  1. 12 дугаар зүйлХууль хэрэглэх журам
  2. 13 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох хугацаа

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Өршөөл үзүүлэх хууль тогтоомж

2.1.Өршөөл үзүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Коронавируст халдвар /КОВИД-19/-ынцар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ

3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:

3.1.1.2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;

3.1.2.2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;

3.1.3.2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

3.2.Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.