Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Өршөөл үзүүлэх тухай хууль (2000-07-07)

Өршөөл үзүүлэх тухай хууль (2000-07-07) нь 2000-07-07-нд батлагдсан, 7 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-07-07
Мөрдөж эхэлсэн
2000-07-21
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Агуулга

7 зүйл
  1. 1 дүгээр зүйлГэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан ялтныг шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ:
  2. 2 дугаар зүйлХорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж таван жилээс дээшгүй, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтныг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлнэ.
  3. З дугаар зүйлГурваас арван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын 30 хувийг, арван нэгээс арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг, арван зургаагаас хорин таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын 20 хувийг тус тус өршөөн хасна.
  4. 4 дүгээр зүйлЭнэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "д", "е", "ж"-д заасан ял шийтгэлгүй болох хугацаа, түүнчлэн ял тэнсэгдсэн, хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгоно.
  5. 5 дугаар зүйлДор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:
  6. 6 дугаар зүйлЭнэ хуулийг 2000 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
  7. 7 дугаар зүйлЭнэ хууль 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарна.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан ялтныг шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ:

1.1.арван зургаан насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;

1.2.арван дөрвөн насанд хүрээгүй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй хүмүүс буюу гурав хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд;

1.3.өөрийн шууд асрамжинд байгаа арван зургаа хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй хүмүүс буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд;

1.4.ял эдэлж байхдаа бие махбодио санаатайгаар гэмтээснээс бусад шалтгаанаар тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон хүмүүс;

1.5.жараас дээш насны эрэгтэйчүүд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд.

2 дугаар зүйл. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж таван жилээс дээшгүй, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтныг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлнэ.

З дугаар зүйл. Гурваас арван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын 30 хувийг, арван нэгээс арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг, арван зургаагаас хорин таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын 20 хувийг тус тус өршөөн хасна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.