Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай хууль

Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай хууль нь 1996-08-22-нд батлагдсан, 7 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-08-22
Мөрдөж эхэлсэн
1996-08-26
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-11
Албан ёсны нэр
МОНГОЛЫН ТУЛГАР ТӨРИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСНЫ 790 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ЖАР, ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Агуулга

7 зүйл
  1. 1 дүгээр зүйлГэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан хоригдлыг тэдэнд шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ:
  2. 2 дугаар зүйлХорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж таван жилээс дээшгүй, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлнэ.
  3. 3 дугаар зүйлГэмт хэрэг болгоомжгүй үйлдэж таван жилээс дээш хугацаагаар, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд эдэлбэл зохих ялын талаас доошгүйг эдэлсэн бол үндсэн ялаас нь өршөөн хэлтрүүлэх буюу талаас доошгүйг эдлээгүй бол үлдсэн ялаас хоёр жилийг өршөөн хасна.
  4. 4 дүгээр зүйлЭнэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн <д>, <е>, <ж>-д заасан ял шийтгэлгүй болох хугацаа, түүнчлэн ял тэнсэгдсэн, хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгоно.
  5. 5 дугаар зүйлДор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:
  6. 6 дугаар зүйлЭнэ хуулийг 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
  7. 7 дугаар зүйлЭнэ хууль 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарна.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан хоригдлыг тэдэнд шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ:

1/арван зургаан насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;

2/арван дөрвөн насанд хүрээгүй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэйчүүд;

3/өөрийн шууд асрамжинд байгаа арван зургаа хүртэлх насны хагас өнчин хүүхэдтэй буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд;

4/арван найман насанд хүрээгүй этгээд, тавин тав, түүнээс дээш насны эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд;

5/ял эдэлж байхдаа бие махбодио санаатайгаар гэмтээснээс бусад шалтгаанаар тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд.

2 дугаар зүйл. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж таван жилээс дээшгүй, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлнэ.

3 дугаар зүйл. Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж таван жилээс дээш хугацаагаар, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд эдэлбэл зохих ялын талаас доошгүйг эдэлсэн бол үндсэн ялаас нь өршөөн хэлтрүүлэх буюу талаас доошгүйг эдлээгүй бол үлдсэн ялаас хоёр жилийг өршөөн хасна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.