Jury

Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай хууль 5 дугаар зүйл. Дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-08-22
Мөрдөж эхэлсэн
1996-08-26
Эх сурвалжаас татсан
2026-10-11

1/цаазаар авах ял шийтгүүлсэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;

2/онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гурав, түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн;

3/Монгол ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх турай БНМАУ-ын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өршөөгдсөн болон түүнээс хойшхи хугацаанд зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн;

4/төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг /Монгол улсын Эрүүгийн хуулийн 60-68 дугаар зүйл/; зандалчлах /Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйл/; бусдыг санаатай алах /Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах /Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/; хүчиндэх /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.