/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй:
1/өөрт олгогдсон хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2/үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах;
3/үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах;
4/үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах.
2.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөрөнгөөр хандив, тусламж, түүнтэй адилтгах аливаа хөтөлбөр, арга хэмжээ, нийгмийн шинжтэй үйл ажиллагаа болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./