1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараахь аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ:
1/дуудлагаар худалдах;
2/уралдаант шалгаруулалт / төсөл сонгон шалгаруулах/ ;
3/төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах;
4/төрийн өмчит хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн байгуулах;
5/татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах;
6/менежментийн үр дүнг харгалзан хувьчлах;
7/давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах.
8/төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах.
/Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар нэмсэн/
2.Төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг энэ зүйлд заасан аль аргаар хувьчлахыг Засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бөгөөд түүний дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/