1.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар өөрийн чиг, үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эд хөрөнгийн жагсаалтыг санхүүгийн жил эхлэхээс З сарын өмнө гаргаж, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Сангийн яамаар зардлын дээд хязгаарыг батлуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Төрийн байгууллага болон нийтийн үйлчилгээний байгууллагаас бусад төрийн өмчит хуулийн этгээд батлагдсан зардлын хэмжээнд багтаан шаардлагатай хөрөнгийг өөрөө худалдаж авах ба төрөөс түүнд хариу төлбөргүйгээр олгож болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар " Төрийн байгууллагаас " гэснийг "Төрийн байгууллага болон нийтийн үйлчилгээний байгууллагаас" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.Төрийн өмчит хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгийг захиалгын үндсэн дээр зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр олж авна.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/