Jury

Зургадугаар бүлэг. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 39 дүгээр зүйл. Дуудлагын худалдааг зарлан мэдээлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-05-27
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

1.Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Дуудлагын худалдааны зар, мэдээнд энэ хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

1/дуудлагын худалдаа эхлэх он, сар, өдөр, цаг;

/Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .

2/эрхэлдэг ажил үйлчилгээний нэр төрөл, барилга, байгууламж, машин тоног төхөөрөмжийн тодорхойлолт, тоо хэмжээ;

3/дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ;

4/дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх журам, хугацаа;

5/худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.