/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг / цаашид "захирал" гэх/ томилохдоо гэрээ байгуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
1/энэ хуульд заасан эрх, үүрэг;
2/эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хүргэх түвшин;
З/ техник, технологийг шинэчлэх даалгавар;
4/хамт олны хөдөлмөр хамгаалал, нийгмийн талаар авах арга хэмжээ;
5/менежментийн бодлого;
6/захирлаас болон үүргээ биелүүлэх талаар төрөөс хүлээх үүрэг;
7/удирдаж байгаа үйлдвэрийн газарт нь өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ;
8/цалин, нэмэгдэл хөлс, энэ хуульд заасан урамшуулал;
9/ажлын нөхцөл /унаа, холбоо зэрэг/;
10/энэ хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага;
11/гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа;
12/хуульд харшлаагүй бусад нөхцөл.
2.Захирал гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй бол түүнийг ажлаас халах үндэслэл болно.