Jury

Дөрөвдүгээр бүлэг. Төрийн өмчит хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 13 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийн ойлголт, ангилал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-05-27
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна:

1/төрийн байгууллага, албан газар;

2/төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3/төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

4/төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага /сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол/.
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

5/төрийн болон орон нутгийн өмчит компани.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль

    Заалт28.11

  2. Кибер аюулгүй байдлын тухай хууль

    Заалт4.1.18

  3. Орон сууцны болон орон сууц хувьчлах тухай хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт2.1

  4. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт1.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.