1.Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
2/орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох;
3/орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын даргад оруулах;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах;
5/орон нутгийн өмчит албан байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах;
6/орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7/нутгийн өмч эрхэлсэн ажилтан буюу албыг шуурхай удирдах.
3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 68.4-т заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн удирдлагын чиг үүргийг шилжүүлсэн бол энэ хуульд заасан Засаг даргын бүрэн эрхийг тухайн хот, тосгоны Захирагч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./